16 болон 32 настай эмэгтэйг хөнөөсөн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, хэргийг шүүхэд шилжүүллээ

16 болон 32 настай эмэгтэйг хөнөөсөн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, хэргийг шүүхэд шилжүүллээ

16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, дахин шүүхэд шилжүүлээд байгаа.

Улмаар тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд боллоо. Тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг оролцогчдын саналаар хаалттай болж өнгөрлөө. Урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх хурлыг энэ сарын 22-ны /2026.01.22 /өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд явуулахаар тогтсон байна.