Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн салбарт хямд тийз-хүртээмжтэй нислэг зорилт дэвшүүлж, нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Энэ хүрээнд "Изинис Эйрвэйз" ХХК 2024 оны зургаадугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Прага-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Мөн Хонконг, Бусан, Чонжу чиглэлд 2024 оны зургаадугаар сарын сүүлээр хуваарьт нислэг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэж ЗТХЯ-аас мэдээллээ.