ФОТО: Ромын пап "SCV 1" дугаартай Hyundai Equus маркийн автомашинаа Монгол Улсад авч иржээ

ФОТО: Ромын пап "SCV 1" дугаартай Hyundai Equus маркийн автомашинаа Монгол Улсад авч иржээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Католик шашны тэргүүн, Ромын их хамба лам, тусгаар тогтносон Ватикан Улсын тэргүүн Францис энэ сарын 1-4 өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Ромын пап Францис өнөөдөр /2023.09.01/ өглөөний 10 цагт "Чингис хаан" нисэх онгоцны буудалд газардаж манай улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг угтаж авсан юм.

Энэхүү үйл ажиллагааны онцлох зүйлс нь Ромын пап Францис өөрийн үйлчлүүлдэг Италийн агаарын тээврийн “ITA Airways” компанийн цэнхэр онгоцоор ирж, өөрийн жолооч болон автомашинаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот руу зорчив.

Түүний хувьд айлчлах улсаасаа хамаарч өөр, өөр загварын автомашин хөлөглөн явдаг. Ингэхдээ автомашины дугаар нь үргэлж "SCV 1" байх ёстой байдаг ажээ.

Харин загварын хувьд Францис 2013 онд пап лам болохдоо санваартнуудад илүү даруухан тээврийн хэрэгслийг сонгож, ядууст илүү анхаарал хандуулахыг захиж Jeep, Toyota, Isuzu, Kia, Hyundai, Land Rover зэрэг загваруудад зориулж ганган Mercedes Popemobile үйлдвэрийн  атомашинаас татгалзсан байна. Иймд Ромын пап Францис өнөөдөр /2023.09.01/  Монголд айлчлахдаа өөрийн Hyundai Equus маркийн автомашин, хувийн жолоочийн хамт иржээ. 

Ромын пап Францис Монгол Улсад. 2023.09.01

Ромын пап Францис Монгол Улсад. 2023.09.01

Ромын пап Францис Монгол Улсад. 2023.09.01

Ромын пап Францис Монгол Улсад. 2023.09.01

Ромын пап Францис Монгол Улсад. 2023.09.01