ФОТО: Ромын пап ламын Монгол Улсад хийж буй айлчлалын нислэгийг Италийн Засгийн газрын “ITA Airways” компани хариуцжээ

ФОТО: Ромын пап ламын Монгол Улсад хийж буй айлчлалын нислэгийг Италийн Засгийн газрын “ITA Airways” компани хариуцжээ

Өнөөдөр /2023.09.01/ дэлхийн 2 тэрбум гаруй католик шашинтуудын анхаарлын төвд Монгол Улс ороод байна. Учир нь Католик шашны тэргүүн, Ромын их хамба лам, тусгаар тогтносон Ватикан Улсын тэргүүн Францис өнөөдөр манай улсад газардлаа. Түүнийг маргааш /2023.09.02/ Сүхбаатарын талбайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан ёсоор угтан авна. 

Харин Ромын пап Францисын гадаад орнуудад зорчих нислэгийг “ITA Airways” компани хариуцдаг. Иймд тэрээр өнгөрөгч дөрөвдүгээр сар /2023.04/-д “ITA Airways” компанийн удирдлагууд болон ажилчидтай  уулзах үеэрээ Монгол Улсад хийх айлчлалынхаа талаар анх ярьж, баталгаажуулсан байдаг.

Мөн Ромын пап лам манай улсад хийх айлчлалаа дуусгаад Францын зүүн өмнөд хэсэгт орших далайн эргийн боомт хот болох Марсельд энэ сарын 23-нд хүрэлцэн очно гэдгээ ч “ITA Airways” компанийн удирдлагуудад мэдэгдсэн байдаг.  

Ромын папын нислэгийг хариуцдаг “ITA Airways” агаарын тээврийн компани нь Италийн үндэсний агаарын тээврийн компани бөгөөд 59 хувийн хувьцааг нь Италийн Засгийн газар эзэмшдэг бол үлдсэн 41 хувийг нь "Lufthansa" групп эзэмшдэг ажээ. Харин Ватикан Улс нь Италийн Ром хотноо байрлах 800 гаруй хүн амтай жижиг хот улс юм. 

Монгол Улсын "Чингис хаан" Олон Улсын нисэх онгоцны буудал. 2023.09.01