Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" жүжгийн зохиолыг “Херо энтертайнмент”-ын ерөнхий найруулагч Б.Баатарын найруулгаар Улсын Драмын Эрдмийн театр /УДЭТ/-ын тайзнаа 143 удаа тоглож, нийт 83070 үзэгчдэд хүргэсэн.
Тус жүжгийг өнгөрсөн сарын 01-ний /2023.07.01/-ний өдрөөс эхлэн англи хэлээр Улсын Драмын Эрдмийн театр /УДЭТ/-ын тайзнаа дахин тоглосон. Тэгвэл тус жүжгийг есдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод тоглохоор болжээ.
Үргэлжлүүлэн "Монгол хаан" нэртэйгээр ирэх арваннэгдүгээр сард Английн Лондон хотын театрт тоглохоор бэлтгэл ажилдаа ороод байгаа юм.