"Татар" хамтлаг наймдугаар сарын 19-ний өдөр 20 жилийн ойн тоглолтоо амжилттай зохион байгуулсан. Гэвч өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 27-ны өдөр өөрсдийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан "Татар хамтлаг цаашид шинэ дуу хийхгүй, тарна" гэж мэдээлсэн. Тэгвэл бид уг асуудлын талаар татар хамтлагийнхнаас тодруулахад, "Бид тарахгүй. 20 жил хамт байсан хамтлаг иймхэн зүйл дээрээс болж тарна гэж байхгүй. Одоогоор бид кино зохиол дээрээ ажиллаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Тун удахгүй албан ёсны мэдээлэл өгнө" гэлээ.