ФОТО: “Алтан элс 2023” элсний баярын өв соёлоо шингээж урласан элсэн баримлууд олны сайшаалыг хүртжээ

ФОТО: “Алтан элс 2023” элсний баярын өв соёлоо шингээж урласан элсэн баримлууд олны сайшаалыг хүртжээ

Өмнөговь аймагт жил бүрийн намар уламжлан болон зохион байгуулагддаг “Алтан элс” элсний баяр наймдугаар сарын 19-20-ны өдрүүдэд Сэврэй сумын нутаг Хонгорын голын Дуут элсэн манхны хормойд боллоо.

Элсний баярын үеэр элсний волейбол, элсэн манхны оргил булаалдах тэмцээн, автомашины кросс уралдаан, мотоциклын богино зайн ралли, хүчит бөхийн барилдаан, гурван насны хурдан морины уралдаан, сур харваа мөн “Sand art DJ-night”, урлагийн тоглолт зохион байгуулагдав. Мөн тус баярын өнгө төрх болсон элсэн баримлууд олны сайшаалыг хүртжээ. 

Өмнөговь аймгийн хувьд уул уурхайн бус салбар тэр дундаа аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд Монголын есөн гайхамшгийн нэг Хонгорын голын элсэн манхны баярыг 2016 оноос хойш жил ирэх тусам өргөн дэлгэр тэмдэглэдэг болжээ. Энэ жилийн элсний баярт 150-200 гаруй автомашин, 500 орчим гадаад, дотоодын жуулчин ирсэн байна. Аялал жуулчлалын улирлын үеэр Монгол Улсад ирдэг жуулчдын 40-50 орчим хувь нь Хонгорын голын элсэн манхныг зорьдог байна. Иймд жуулчдыг зорин ирдэг оргил үеэр энэхүү элсний баярыг зохион байгуулдаг аж.

ФОТО: