ФОТО: "Шидэт бүжиг" хамтлаг 200 гаруй жилийн түүхтэй Эрдэнэ-Зуугийн цамын бүжгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлнэ

ФОТО: "Шидэт бүжиг" хамтлаг 200 гаруй жилийн түүхтэй Эрдэнэ-Зуугийн цамын бүжгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлнэ

Хархорин сумын Соёлын төвийн дэргэдэх "Шидэт бүжиг" хамтлаг Эрдэнэ-Зуугийн цамын бүжгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлнэ.

Эрдэнэ-Зуугийн цамын бүжгийн онцлог нь Гомбогүр сахиусын 28 цамаар голлон бүжиглэдэг ба Жаажин цэрэг буюу 20 орчим энгийн хүн, мөн хар, шар, цагаан гэсэн гурван өвгөн бүжиглэдгээрээ бусад цамаас ялгаатай юм. Төв халхын үнэт зүйлийн нэг, язгуур өв нь Эрдэнэ-Зуугийн цам юм. Анх 1786 онд Номч цорж Лувсандавгадаржаа өөрийн шавь, их хүрээний унзад, аграмба Сэнгэравдангийн хамт Төвөдийн Намжил дацангийн цамаас санаа авч, Эрдэнэ-Зуугийн цам бүжгийг дэглэж байжээ. Иймд өв соёлоо сурталчилах зорилгоор "Шидэт бүжиг" хамтлаг Эрдэнэ-Зуугийн цам бүжгийг өнөө үед  өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлэхээр зорьж байна.

ФОТО: