ШУУД: Нөөцийн махны чанарт иргэд сэтгэл хангалуун байгаа ч олдоц муу, олон цаг дугаарлуулж буйд бухимдаж байна

ШУУД: Нөөцийн махны чанарт иргэд сэтгэл хангалуун байгаа ч олдоц муу, олон цаг дугаарлуулж буйд бухимдаж байна

Энэ оны нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 5 мянга гаруй тонн нөөцийн махыг 410 цэгээр борлуулж эхэлсэн. Тэгвэл сар шинийн баярын үеэрх эрэлт хэрэгцээг хангахын тулд шинээр долоон цэг байгуулж, нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Тэгвэл бид Чингэлтэй дүүрэгт байрлах Тусгаар тогтнолын талбай дээр нөөцийн мах худалдан борлуулж буй цэгээс мах авч буй иргэдээс махны үнэ, чанар, хүрэлцээ хэр байгаа талаар тодрууллаа.

ВИДЕО:

Тодруулбал,

Хан-Уул дүүрэг - “Их наяд” плаза гадна талбай,

Чингэлтэй дүүрэг -Тусгаар тогтнолын талбай,

Баянзүрх дүүрэг - Жуковын талбайн хойд байрлах хөл бөмбөгийн талбай

Сонгинохайрхан дүүрэг - Драгон төвийн талбай

Баянгол дүүрэг - Байгаль эх цогцолбор

Сүхбаатар дүүрэг - Аса циркийн гадна талбай, “Миний дэлгүүр” сүлжээ дэлгүүрийн гадна талбай зэрэг долоон байршилд өргөтгөсөн худалдаа болж байна.

Нөөцийн мах авахаар дугаарлаж буй иргэд “Нөөцийн мах авахаар цаг гаруй дугаарлалаа. Махыг хүмүүс жижигхэн байна гэсэн зүйлийг ярьж байсан ч өнгө үзэмжийн хувьд дажгүй л харагдаж байна. 13 мянган төгрөгөөр зарагдаж байгаа гэхээр тун боломжийн үнэ гэж бодож байна, гадуур зарагдаж байгаа махны үнэ 15 мянган төгрөг гэж байна лээ” гэлээ.

Харин нөөцийн мах борлуулах цэгийн худалдагч “Өнөөдөр манай худалдан борлуулах цэг дээр 10тн нөөцийн мах бууж, 10 цагаас худалдаалж эхэлсэн. Өглөөнөөс хойш дугаарлаж буй хүмүүс олон байгаа ч хүртээмж хангалттай байгаа. Өдөрт ирсэн мах 16-17 цагийн хооронд дуусдаг” гэв.