"Мэдээлэл технологийн нэгдсэн холбоо" ТББ-аас "Өнөөдөр ба маргааш" мэдээлэл технологийн салбарын уулзалтыг зохион байгууллаа.
ВИДЕО:
Энэ үеэр “Tenger Hub” компанийн захирал С.Чулуунбаатар, "Төр хувийн компаниудынхаа хийж байгаа ажлыг өмнүүр нь орж хийх ёсгүй л дээ. Мөн төрөөс ард иргэддээ үзүүлж байгаа технологийн үйлчилгээндээ нээлттэй тендер явуулаад, шударгаар шалгаруулаад, бүрэн ажиллагаанд оруулах нь зүйтэй.
Манай салбарын залуучуудад гадны зах зээлд өрсөлдөх боломж байгаа. Хэдхэн жилийн өмнө хэд хэдэн салбарын бүтээгдэхүүнээр дэлхийн топуудын жагсаалтанд ороод л явж байсан хүмүүс. Гэтэл одоо буцаад хумигдаад эхэлсэн. Уг нь төрөөс жоохон дэмжээд, хамтран ажиллачихвал маш өргөн боломжтой салбар. Гэтэл IT компаниудынхаа боломжийг төр өөрөө эвдээд байна шүү дээ. Үүний нэг том жишээ нь Хотула гэдэг аппликейшныг гаргаж, Юбикабын бизнесийг заналхийлж байгаа явдал юм. Үндсэндээ төрийн хөрөнгөөр хувийн компаниудтай өрсөлдөж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. “Төсвийн мөнгө уйлахгүй” гэдэг шиг сайд, дарга нар хэчнээн ч төгрөг үрсэн хариуцлага тооцох механизм байхгүй. Гэтэл хувийн компаниуд нэг л алдаа гаргах юм бол зах зээлээс арчигдана. Харин төрд ийм зүйл байхгүй. “Та энэ аппликейшнийг суулгаж байж нүүрсээ авна” гээд л амин хэрэгцээнд нь тулгаад шахчихаж байгаа юм. Шударга бус өрсөлдөөн ингэж л гарч ирдэг. Манай улс бол ардчилсан улс гэдгийг эрх баригчид маань ойлгомоор байна" гэлээ.
М.Дэлэг