"Шижир алт" ХХК-ийн захирал асан О.Баттөмөрт холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

"Шижир алт" ХХК-ийн захирал асан О.Баттөмөрт холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

Монголросцветмет” ХХК /ТӨҮГ/-ын охин компани болох “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа тендер сонгон шалгаруулалтгүйгээр худалдан авалт хийсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй, мөн алт олборлох “Драга-250” төхөөрөмжийг зах зээлийн үнээс хэт хямдаар зарж борлуулсан гэх хэрэгт холбогджээ.

Уг хэргийг Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. 




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө