Энэ сарын 29-ний өдөр холимог тулаанч Б.Энх-Оргилд МУГТ цол хүртээхээр болжээ

Энэ сарын 29-ний өдөр холимог тулаанч Б.Энх-Оргилд МУГТ цол хүртээхээр болжээ

Тайландын Бангкок хотноо болсон Азийн холимог тулааны хамгийн том холбоо "ONE Championship"-ийн ээлжит тулаанд манай улсын холимог тулаанч Б.Энх-Оргил Бразилын тамирчин Фабрико Андрадетэй тулалдсан. Улмаар тамирчид таван минутаар таван үе тулалдах байсан ч манай тамирчин Б.Энх-Оргил дөрөвдүгээр үед ялалт байгуулж аваргын алтан бүсний эзэн болсон билээ.

Тэрбээр мөн physical Asia тэмцээнд эх орноо төлөөлөн багаараа амжилттай оролцсон юм. Тэгвэл Б.Энх-Оргилыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ. Ингэснээр тэрбээр холимог тулаанчдаас төрж буй хоёр дахь гавьяат тамирчин болж байна. Түүнд шагнал гардуулах ёслол энэ сарын 29-ны өдөр /2025.12.29/ буюу Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баяр өдөр Төрийн ордонд болох аж. 




Өнөөдөр морь өдөр

6 цагийн өмнө