Д.Трампын оролцоо Nvidia-ийн ТУЗ-ийн шийдвэрийг өөрчилж, Жэнсэн Хуанг эргэн иржээ

Д.Трампын оролцоо Nvidia-ийн ТУЗ-ийн шийдвэрийг өөрчилж, Жэнсэн Хуанг эргэн иржээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шахалтаар Nvidia компанийн ТУЗ гүйцэтгэх захирал Жэнсэн Хуангийг албан тушаалд нь эргүүлэн томилжээ. Тэрбээр гэр бүлээс гадуурх харилцаатай байсан гэх мэдээлэл гарсны дараа арваннэгдүгээр сарын 12-нд огцорсон юм.

Трамп “Жэнсэн Хуангийг эргүүлэн авчрахад миний оролцоо маш чухал байсан” хэмээн мэдэгдсэн байна. Харин энэхүү шийдвэрийг АНУ-ын хууль тогтоогчид эсэргүүцэж, үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй асуудлыг шалгахыг шаарджээ. Мөн Трамп Nvidia компанийн хувьцаанаас 11-55 сая ам.долларын үнэ бүхий хувьцаа эзэмшдэг бөгөөд Хуангийг эргэн томилсны дараа тус компанийн хувьцааны ханш нэг өдөрт 31.5 хувиар өссөн байна. Гэхдээ Трамп өөрөө Nvidia-ийн хувьцаа эзэмшдэг тул компанийн хувьцааны ханш өссөн нь түүний хувийн хөрөнгөд ч ашигтай нөлөө үзүүлж болзошгүй байгаа нь маргаан дагуулжээ. Трампын оролцоо болон компанийн шийдвэрийг АНУ-ын хууль тогтоогчид үндэсний аюулгүй байдал, компанийн засаглалын үүднээс шүүмжилж байна.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө