Э.Бат-Амгаланг Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны даргаар улираан сонголоо

Э.Бат-Амгаланг Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны даргаар улираан сонголоо

Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны IX бага хурал өнөөдөр “Эв нэгдэл, эрч хүч, эргэх холбоо” уриан дор зохион байгуулагдлаа.

Дөрвөн жил тутамд нэг удаа болдог тус бага хуралд дүүргийн МАН-ын 15 мянга гаруй гишүүнийг төлөөлсөн 499 төлөөлөгч оролцсон байна. Хурлаар дүүргийн МАН-ын хорооны дарга, дэд даргыг сонгох, бага хурлын гишүүд болон Хяналтын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцжээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны даргаар улираан сонгосон байна.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө