АНУ-ын “NBA”-ийн доод лиг болох “NBA G League”-д тоглох Ш.Энхийн-Од “Osceola Magic” багийн 2026-2027 оны улирлын нээлтийн тоглолтын албан ёсны бүрэлдэхүүнд багтжээ.
Тодруулбал, тус баг арваннэгдүгээр сарын 4-нд шинэ улирлын нээлтийн тоглолтод оролцох 13 тоглогчийн нэрсийг албан ёсоор зарласан байна. “Osceola Magic” багийн бүрэлдэхүүнд JD Davison, Malaki Branham, Ricky Council болон Орландо Мэйжик багтай хоёр талт гэрээтэй Alex Morales, Colin Castleton, Izaiyah Nelson зэрэг тоглогчид багийн бүрэлдэхүүнд багтсан байна. Сонирхуулахад, Ш.Энхийн-Од тус багт өөрийн “55” дугаартай тоглохоор болжээ.