Энэ намрын чуулганаар "Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль"-д өөрчлөлт оруулах зэрэг 35 асуудал хэлэлцэнэ

Энэ намрын чуулганаар "Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль"-д өөрчлөлт оруулах зэрэг 35 асуудал хэлэлцэнэ

2026 оны төсвийн тодотгол, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хууль болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд зэрэг асуудлыг хэлэлцэхээр ээлжит бус чуулган товлогдсон.

Ингэхдээ энэ сарын 07-14 хүртэл хуралдана. Харин 2026 оны намрын чуулганы албан ёсоор эхлэх цагалбар нь есдүгээр сарын 15. Энэ намрын чуулганаар дараах 35 асуудлыг хэлэлцэхээр баталсан. 

Тухайлбал,

  1. Монгол Улсын 2027 оны төсөв, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсөв.
  2. Эрдэнэсийн сангийн 2026 оны гүйцэтгэл, 2027 оны төсөв.
  3. 2027 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл.
  4. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт.
  5. Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хууль.
  6. НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах.
  7. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээ.
  8. Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт.
  9. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт.
  10. Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт.
  11. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт.
  12. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт.
  13. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт.
  14. УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт.
  15. УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах өөр төсөл.
  16. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт.
  17. Банкны тухай хуульд нэмэлт.
  18. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хууль /шинэчилсэн найруулга/.
  19. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт.
  20. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт.
  21. Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хууль.
  22. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд өөрчлөлт.
  23. Конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл.
  24. Конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл.
  25. Статистикийн тухай хууль /шинэчилсэн найруулга/.
  26. Үндсэн хуулийн цэцийн тухай хууль /шинэчилсэн найруулга/.
  27. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль /шинэчилсэн найруулга/.
  28. Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт.
  29. Эрүүл мэндийн ажилтны тухай хууль.
  30. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөх олговрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт.
  31. Нийгмийн халамжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/.
  32. Дулаан хангамжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/.
  33. Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /шинэчилсэн найруулга/.
  34. 2027 оны хаврын чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар.
  35. 2027 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоол