Төв аймагт 7 га талбайд үүссэн хур хог хаягдлыг цэвэрлэж, дарж булшилж байна

Төв аймагт 7 га талбайд үүссэн хур хог хаягдлыг цэвэрлэж, дарж булшилж байна

Төв аймгийн Сэргэлэн сумын нэгдүгээр багийн нутаг, 4 дүгээр зөрлөг орчимд 2019 оноос хойш үүссэн 7 га талбай бүхий хур хог хаягдлыг цэвэрлэх, дарж булшлах ажлыг хэрэгжүүлж байна.

Тус ажлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирын албан даалгаврын хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд 7 болон 8-р сард цэвэрлэгээний ажлыг гурван удаа хийж, 20 гаруй тонн хог хаягдлыг зориулалтын хогийн цэгт төвлөрүүлжээ. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгтэйгээр 3 га гаруй талбайн хур хог хаягдлыг дарж, булшилсан байна. Цаашид үлдсэн талбайн хог хаягдлыг үе шаттай цэвэрлэж, байгаль орчны бохирдлыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм байна.