Мадуро төрийн тэргүүний дархан эрхээр хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүсжээ

Мадуро төрийн тэргүүний дархан эрхээр хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүсжээ

Венесуэлийн Ерөнхийлөгч асан Николас Мадуро болон түүний эхнэр Силиа Флорес нар өөрсдийнх нь эсрэг үүсгэсэн хар тамхины хууль бус наймааны хэргийг хэрэгсэхгүй болгохыг АНУ-ын шүүхээс хүсжээ. Тэд гадаад улсын төрийн тэргүүн болон тэргүүн хатагтайн хувьд дархан эрх эдэлдэг гэж үндэслэсэн байна.

Мадурогийн өмгөөлөгч Барри Поллак түүнийг тусгаар тогтносон улсын төрийн тэргүүний хувьд эрүүгийн хариуцлагаас бүрэн дархан эрхтэй бөгөөд түүнд буруутгаж буй үйлдлүүд нь төрийн албан үүргийнх нь хүрээнд хамаарна гэж Манхэттэний холбооны шүүхэд гаргасан хүсэлтдээ дурджээ. Мадуро өөрт нь тавьсан бүх буруутгалыг эрс няцааж байгаа аж.

Харин АНУ 2019 оноос хойш Мадурог Венесуэлийн хууль ёсны Ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөхөө больсон бөгөөд хууль зүйн мэргэжилтнүүд түүний гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авахад хүндрэлтэй гэж үзэж байна.

Хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг шүүх арваннэгдүгээр сарын 17-нд хэлэлцэхээр товлосон бөгөөд хүсэлт нь бүтэлгүйтвэл Мадуро болон түүний эхнэрийн шүүх хурал 2027 оны зургадугаар сарын 1-нд эхлэхээр байна. 

Эх сурвалж: Reuters