ВИДЕО: Японы  контент бүтээгч залууд өгсөн ярилцлагадаа Хакухо М.Даваажаргал өөрийн төрөлх хэлээ Япон хэмээн танилцуулжээ

ВИДЕО: Японы контент бүтээгч залууд өгсөн ярилцлагадаа Хакухо М.Даваажаргал өөрийн төрөлх хэлээ Япон хэмээн танилцуулжээ

Японы Казу гэх контент бүтээгч залуу нийгмийн сүлжээнд ихээхэн алдартай.  Одоогийн байдлаар түүний YouTube суваг ойролцоогоор 1.63 сая дагагч, 300 сая орчим үзэлттэй аж.  Ийм үзэлттэй, олон сая хүнд хүрдэг контентод Монголын домогт их аварга Хакухо М.Даваажаргал оролцжээ. Тус контентод өөрийгөө япон хүн, японоор ярьдаг хэмээн танилцуулж буй нь олны анхаарлыг татаад байна.

М.Даваажаргал 2019 онд Японы иргэншил авч, Монголын иргэншлээсээ татгалзсан нь  байдаг.  Гэсэн хэдий ч Хакухо М.Даваажаргал  Монголд төрж, Монголын нэрийг дэлхийн сумогийн дэвжээнд өндөрт өргөсөн, 45 түрүүгээрээ дээд амжилт тогтоосон домогт аварга билээ. Харин “Японы иргэн болсон нь түүний сонголт ч гэлээ Монголын нэрийг дэлхийд дуурсгаж явсан их аваргын хувьд “Би Монгол хүн” гэдэг бахархлаа хадгалж явах нь монголчуудын хувьд илүү үнэ цэнтэй” хэмээн олон нийт түүнийг шүүмжилж байна.

ВИДЕО: