Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сэвсүүл, Гурван салаа орчмын суурьшлын бүсэд баавгай явж байгаа талаар иргэд сумын захиргаанд мэдээлжээ.
Тодруулбал, өнөө өглөө буюу есдүгээр сарын 4-ний 07:00 цагийн орчимд дээрх нутгаар баавгай явж байхыг иргэд харсан байна. Үүнтэй холбогдуулан сумын Онцгой комиссоос баавгайг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж. Иймд малчид, хадланчид, ногоочид, аялагч, амрагч иргэдийг сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхаарууллаа.