Өнөөдөр нохой өдөр

Өнөөдөр нохой өдөр

Аргын тооллын 8 сарын 4, Ангараг гариг. Билгийн тооллын 21, Дэлгэрүүлэгч одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь 5:32-20:24.

Тухайн өдөр бар, морь жилтнээ ээлтэй үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянгамгай хандаж, биеэ энэрхийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба агт, гэрээ хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангараг буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эд зүйлийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урьд мөрөө гаргавал зохистой. Ус шинээр үргээх буюу засуулахад тохиромжгүй.