Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг эцэслэн баталлаа

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг эцэслэн баталлаа

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хаалтын хуралдаан өнөөдөр эхэллээ. Хуралдааны эхэнд өчигдөр (2026.07.02)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулав.

Энэ үеэр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг санал хураалтад оролцсон гишүүдийн 81 хувь нь дэмжиж, хуулийг эцэслэн баталлаа. Уг хуулийн төслийг хэлэлцэхдээ Засгийн газраас өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл болон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл нарын санаачлан өргөн мэдүүлсэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг нэгтгэн боловсруулж, хэлэлцсэн юм.