Улсын Их Хурал Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн шинэ гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Санал хураалтын дүнгээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн Д.Гүн-Үйлсийг гишүүдийн 63 хувийн саналаар дэмжин томилсон байна. Харин УИХ-аас нэр дэвшүүлсэн Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ нарыг тус бүр 72 хувийн, М.Төрманлайг 56 хувийн саналаар дэмжиж Үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо. Мөн шинэ гишүүд томилогдсонтой холбогдуулан бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндэсний зөвлөлийн гишүүд болох Д.Өлзийбаатар, С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх, Н.Жанцан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг УИХ-ын гишүүдийн 73 хувь нь дэмжжээ.