ВИДЕО: Дорноговийн Улаанбадрах сумын үзүүр, түрүүний барилдаанд Г.Анх-Эрдэнийг хасаж, нутгийн бөх Ч.Ганбаяр түрүүлжээ

ВИДЕО: Дорноговийн Улаанбадрах сумын үзүүр, түрүүний барилдаанд Г.Анх-Эрдэнийг хасаж, нутгийн бөх Ч.Ганбаяр түрүүлжээ

Долдугаар сар гарч аймаг, сумдуудын наадам эхэлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор сумын наадмуудын найраа, шударга бус барилдаануудын бичлэг цахим орчинд тархах болжээ. 

Тодруулбал, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын барилдааны үзүүр, түрүүнд Завхан аймгийн Отгон сумын харъяат сумын заан Г.Анх-Эрдэнэ болон Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харъяат Ч.Ганбаяр нар үлдсэн. Тэднийг барилдах явцад хэд хэдэн удаа нутгийн бөх Ч.Ганбаяр унах дөхсөн ч хөлийн цэц барилдааныг саатуулжээ. Түүнчлэн, үргэлжлүүлэн барилдсаар сумын заан Г.Анх-Эрдэнийг идэвхээр хасаж, нутгийн бөх Ч.Ганбаяр түрүүлжээ. 

ВИДЕО: