Хятадын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр /2026.05.06/ Бээжин хотноо Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчитай уулзаж, хэлэлцээ хийсэн талаар Синьхуа агентлаг мэдээлжээ.
Энэ талаар өмнө нь Fars News Agency мэдээлэхдээ, Аббас Арагчи айлчлалынхаа үеэр хоёр талын харилцаа, бүс нутгийн нөхцөл байдал болон олон улсын хөгжлийн асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж буйг онцолж байсан юм. Энэхүү айлчлал нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын ирэх долоо хоногт Хятадад хийхээр төлөвлөж буй айлчлалын өмнөхөн болж байна. Тэрбээр энэ үеэр Ши Жиньпинтэй уулзана. Гэсэн хэдий ч Д.Трампын засаг захиргаа болон Израиль хамтран Иранд цохилт өгсний дараа уг айлчлал өмнө нь хойшлогдож байсан юм.
Эх сурвалж: BBC