Он гарсаар тавдугаар сарын 03-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийслэлийн хоёр дүүрэг, 10 аймгийн 42 суманд, 78 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.8 хувиар буурсан үзүүлэлт хэдий ч зарим аймагт эрсдэл өндөр хэвээр байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Дорнод аймагт дөрөв, Завхан аймагт нэг, Хөвсгөл аймагт гурав, Хэнтий аймагт нэг, Сэлэнгэ аймагт нэг буюу нийт 10 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ. Ой, хээрийн гал түймрийн аюулаас гурван айл өрхийн найман иргэн, 3760 орчим малыг нүүлгэн шилжүүлэв хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.