ВИДЕО: АНУ-ын хүчинд саатуулагдсан Ираны хөлөг онгоцны багийн гишүүдийг эх оронд нь хүлээлгэн өгнө гэж Пакистаны тал мэдэгджээ

ВИДЕО: АНУ-ын хүчинд саатуулагдсан Ираны хөлөг онгоцны багийн гишүүдийг эх оронд нь хүлээлгэн өгнө гэж Пакистаны тал мэдэгджээ

Өнгөрсөн сард АНУ-ын хүчинд саатуулагдсан Ираны контейнер хөлөг онгоцны багийн 22 гишүүнийг Пакистан руу нүүлгэн шилжүүлсэн бөгөөд тэднийг өнөөдөр Ираны эрх баригчдад хүлээлгэн өгнө гэж Пакистаны засгийн газар мэдэгджээ.

Тус хөлгийг өнгөрсөн сард АНУ-ын цэргийнхэн саатуулсан бөгөөд ажиллагааны үеэр хөдөлгүүрийн хэсэгт гал нээсэн тухай мэдээлсэн байна. Ираны тал энэ үйлдлийг “далайн дээрэм” хэмээн буруушаасан бол АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хөлөг онгоц тэнгисийн цэргийн бүслэлтийг зөрчихийг оролдсон гэж тайлбарлажээ.

ВИДЕО: 

Пакистаны эрх баригчдын мэдээлснээр, багийн гишүүдийг эх оронд нь буцаах нь “итгэлцлийг бэхжүүлэх алхам” бөгөөд бүс нутгийн хурцадмал байдлыг намжаахад чиглэж байна. Мөн уг хөлөг онгоцыг шаардлагатай засвар хийсний дараа анхны эзэмшигчид нь буцаан өгөхөөр Пакистаны нутаг дэвсгэрийн усанд шилжүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү ажиллагааг Иран болон АНУ-ын талуудын оролцоотой зохицуулж байгаа аж. Пакистан улс цаашид ч бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахын тулд зуучлалын үүргээ үргэлжлүүлж, яриа хэлэлцээ, дипломат арга замыг дэмжихээ илэрхийлсэн байна.

Эх сурвалж: BBC