ТОДРУУЛГА: Цагдаагийн алба хаагчийн биед халдаж буй бичлэг нь 2022 оных бөгөөд тухайн үед хэргийг зөрчлийн хуулиар шийдэж байжээ

ТОДРУУЛГА: Цагдаагийн алба хаагчийн биед халдаж буй бичлэг нь 2022 оных бөгөөд тухайн үед хэргийг зөрчлийн хуулиар шийдэж байжээ

Цахим орчинд цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцэж, биед нь халдаж байгаа бичлэг нийтлэгдсэн.

Тэгвэл уг үйл явдлыг талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Иргэн Б нь 2022 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байсан замын цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй эсэргүүцсэн тул бүртгэлд авч шалган, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, “Төрийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдэлд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгох шийтгэл оногдуулж байсан" гэлээ.