Энэ амралтын өдрүүдэд МАН-ын дарга нар уулзаж, улс төрийн гацаанаас гаргах асуудлыг ярилцана

Энэ амралтын өдрүүдэд МАН-ын дарга нар уулзаж, улс төрийн гацаанаас гаргах асуудлыг ярилцана

Өнгөрөгч даваа гарагт УИХ-ын чуулган нээлтээ хийсэн ч АН-ын бүлэг МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгтөл чуулганы хуралдаа суухгүй гэж мэдэгдсэн. Үүнээс үүдэн чуулганы хурлын ирц бүрдэхгүй, Засгийн газрын зарим сайд нарыг чөлөөлөх, томилох болон бусад улс төрийн асуудал гацаанд ороод байна.

Гэхдээ АН парламентад 42 суудалтай тул АН-ын бүлэг чуулганд суухгүй байсан ч ирцээ бүрдүүлээд хуралдааныг хэвийн үргэлжлүүлэх боломжтой боловч МАН-ын нэр бүхий гишүүд өчигдөр тодорхой шалтгаангүйгээр чуулганы хуралдаа суусангүй. МАН-ын бүлгийн даргын хэлснээр нэр бүхий 11 гишүүн чуулганы хуралдаа суугаагүй бөгөөд эдгээр гишүүдтэй холбогдохоор ажиллаж байна гэсэн тайлбарыг сэтгүүчдэд өгсөн. Тодруулбал, өчигдөр Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, С.Амарсайхан, Э.Болормаа, Б.Баярбаатар, О.Батнайрамдал, Ч.Номин, Х.Баасанжаргал нарын гишүүд чуулганы хуралдаа суугаагүй байна. Тэгвэл энэ амралтын өдрүүдэд МАН-ын дарга нар, улс төрийн талууд уулзалт хийж, улс төрийн гацаанаас гаргах асуудлыг хэлэлцэх аж.