Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны 260 дугаар тогтоолоор амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн баталж, мөрдөж эхлээд байна.
Шинэчилсэн үнэлгээгээр Монгол орны зарим ан амьтдыг бодгаль тус бүрээр нь дараах байдлаар үнэлжээ. Үүнд:
-
Аргаль хонь - 22.2 сая төгрөг
-
Шонхор - 16 сая төгрөг
-
Янгир ямаа - 5.3 сая төгрөг
-
Хар сүүлт - 3.33 сая төгрөг
-
Саарал чоно - 1.13 сая төгрөг
-
Цагаан зээр - 997 мянган төгрөг
-
Тарвага - 410 мянган төгрөг
-
Шар үнэг - 220 мянган төгрөг
Энэхүү үнэлгээ нь амьтдыг эр, эм, төл гэж ялгалгүйгээр бодгаль нэгжээр үнэлж байгаагаараа онцлог юм. Мөн Амьтны тухай хуулиар хууль бусаар ан агнасан тохиолдолд зөвхөн торгууль ногдуулахгүй, амьтны аймагт учруулсан хохирлыг дээрх үнэлгээгээр тооцож, хоёр дахин нэмэгдүүлэн нөхөн төлүүлэх зохицуулалт үйлчилж байна.