Улаанбаатар хотын хэмжээнд цахилгаан шугам, тоноглолд төлөвлөгөөт засвар үйлчилгээ хийхтэй холбоотойгоор 2026 оны гуравдугаар сарын 18–20-ны өдрүүдэд зарим дүүргийн хэрэглэгчдийн цахилгааныг түр хугацаанд хязгаарлахаар болжээ.
Тодруулбал, Налайх дүүргийн 3-р хороонд байрлах Тоосгоны үйлдвэр, уурхайнууд болон ойр орчмын бүсэд гуравдугаар сарын 18-наас 20-ны хооронд өдөр бүр 09:00–17:30 цагт цахилгаан тасрах юм. Мөн тус дүүргийн 4-р хорооны Нарангийн болон Өлгийн гудамж орчимд гуравдугаар сарын 20-ны 09:00–12:30 цагт засвар хийхээр төлөвлөжээ. Хан-Уул дүүргийн 8, 9, 16-р хороодод 10:30–17:00 цагийн хооронд, 21-р хороонд 11:00–17:00 цагт цахилгаан хязгаарлах бөгөөд Дэнж, Буянт-Ухаа, Сонсголон, Морин нуур зэрэг бүсүүд хамрагдана. Сонгинохайрхан дүүргийн 3, 4, 20-р хороонд гуравдугаар сарын 20-нд 10:30–17:00 цагт Бага Наран, Алтан тариа, Хуучин цэргийн хотхон, Шинэ Толгойт зэрэг байршлуудад засварын ажил явагдана. Харин Баянзүрх дүүргийн 20, 26-р хорооны УСУГ-ын худгуудын орчимд мөн өдөр 10:30–17:00 цагт цахилгаан хязгаарлах аж. Иймд иргэд, аж ахуйн нэгжүүдийг дээрх хугацаанд хэрэглээгээ зохицуулж, цахилгаантай холбоотой аюулгүй байдлаа хангахыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.
