Б.Бат-Эрдэнэ: Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжиж байгаа

Б.Бат-Эрдэнэ: Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжиж байгаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс энэ хуулийн төсөлтэй холбоотой байр суурийг нь тодрууллаа. 

Тэрбээр “Бид "Улсын Их Хурлын гишүүн би ард иргэдийн элч нь болно хэмээн тангараг өргөхдөө ёс зүй, авлига, албан тушаалын хэрэгт холбогдвол хариуцлага үүрнэ" гэдэг. Харин Ерөнхийлөгч энэ тангаргийн үг үсэг, томъёоллыг хууль болгож оруулж ирж байна гэж харж байгаа. Ёс зүйтэй байх нь УИХ-ын гишүүний заавал баримтлах ёстой зарчим. Би гишүүн учраас бусдыг доромжилж болно гэж ойлгож болохгүй. Бусад нь доромжлоод байгаа болохоор би доромжилж болно гэж бас ойлгож болохгүй. Ёс зүйгүй төлөвшилгүй хүнээс дараа дараагийн зүй бус үйлдлүүд гарна. Тиймээс энэ асуудал хуульчлагдах нь зөв” гэлээ.

ВИДЕО: