Ардчилсан нам 4/11 мэдээллийн цагаар АН-ын дарга О.Цогтгэрэл мэдээлэл өглөө.
АН-ын дарга О.Цогтгэрэл, “Иргэдийн бодит орлого доройтсон, улс орон авлигадаа идэгдсэн үүнийг нь олон улсын байгууллага зарлаж баталгаажуулсан жил болж өнгөрлөө. Авлигын индекс нь засаглал, төрийн өмчлөл, шүүх, шударга ёсны асуудлын нийлбэрийг харуулж байна. Бид зөвхөн шүүмжлээд өнгөрөхөөс гадна бүтээлч хуулийн төслүүдийг хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа. Тухайлбал, эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, төрийн албаны нууцын тухай хуульд томоохон өөрчлөлт оруулах хуулийг өргөн барихад бэлэн болоод байна.
АН-ын зүгээс намрын чуулганы төгсгөлд Засгийн газрын үйл ажиллагаа шаардлага хангахгүй байна, нөгөө талд дэд сайд нар гэх оргилтой болж, төрийн алба данхайж, үр ашиггүй болж байна гэсэн асуудлыг дэвшүүлсэн. Иймд энэ шийдлүүдийг болихгүй бол Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг өргөн барихаар яриад, огцруулах хэмжээнээс олон гарын үсэг цуглараад байгаа. Хаврын чуулганаар энэ шаардлагад хариу өгөхийг шаардана. Ер нь жагсаалтын гэлтгүй УИХ-ын гишүүн нь хариуцлагатай ажиллах ёстой. Жагсаалтын гишүүдийг намын бодлогоор оруулж байгаа учраас тодорхой хэмжээний сахилга хариуцлага тооцох ёстой гэж үзээд тодорхой гишүүдэд сануулах арга хэмжээ авсан. Төрийн албанд тэр тусмаа сахилга хариуцлагын асуудлыг нухацтай ярих ёстой" гэлээ.
ВИДЕО: