Халхгол суманд цас зудын нөхцөл байдлын улмаас зам, даваа хаагдаж, цасанд дарагдсан айл өрхүүдийн хашаа, малын бэлчээрт зам гаргах, айл өрхүүдэд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 329 дүгээр тусгай салбарын 6 алба хаагч, 1 нэгж техниктэйгээр хоёр өдрийн турш дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Тус сумын Цагаан үзүүр болон Тохойн чиглэлд томилгоот бүрэлдэхүүн ажиллаж 40 км зам гарган, гурван айлын хашааны цасыг цэвэрлэж мөн цасан шуурганд уруудсан айлуудын мал буцах замыг гаргажээ.