ФОТО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийлээ

ФОТО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн шинийн нэгний өглөө 08:15 цагт Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэв.

Дараа нь төрийн тэргүүнд Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал, Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар алд цэнхэр хадаг дэлгэн амар мэндийг нь эрэн золголоо. Төрийн золголтын дараа Соёлын тэргүүний ажилтан, ерөөлч, магтаалч, морин хуурч Ц.Соёл-Эрдэнэ Төрийн хан хуурын хөгийг тэгшиллээ. Мөн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гэвш лхаарамба Д.Жавзандорж Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт золгож, Гал морин жилийн өнгийг хэлэлцлээ.




Өнөөдөр гахай өдөр

7 цагийн өмнө