ӨВЧИН ҮГҮЙ АМГАЛАН БОЛООД ТИЙН АТАЛ ХААНЫ ЗАСАГ ЧАНГАРМУЙ
Зурхайн ухаанд “Үхэр шар, амаа ангайн, сүүлээ эртэдээ хүчтэй аадар мөндөр болон үхэр хариулаач” хоёрын зургийг махбодын зурхаар гарган тооцоолж, тухайн жилийн мал сүрэг хийгээд хүн зоны төлөв байдал тэргүүтэй маш олон зүйлийг урьдчилан хий мэдэх арга байдаг. Тэр зурлагаар жилийн төлөв байдлыг гаргавал:

Шороон үхэр нь: Толгой нь улаан, хөх ходоодтой, бие нь улаан, эвэр, сүүл, чих нь шар, омруу шар, дөрвөн шийр цагаан, дөрвөн туурай цагаан.
Үхэр хариулаач нь: Улаан дээлтэй, цагаан царайтай, хөх бүстэй, толгой дээрээ үсээ овоолж боогоод хоёр гутлаа барьсан идэр залуу хүн үхрийнхээ өмнө унган шивлүүр барин яаран гүйж явна.
Шороон үхрийн ерөнхий шинж: Улс орон ерөнхийдөө буянтай. Хаврын гурван сар болон тэргүүн дөрвөн сард бага зэргийн гантай жилийн төлөв байна. Аадар мөндөр орох ч өвс ургамал ногоо сайн, жилийн дундуур бага зэрэг гандуу боловч жилийн сүүлээр хур, мөндөр буух төлөв байна. Мөн халуун өвчин гарахын нигууртай.
Мал сүрэг сайн боловч ерөнхийдөө бага зэрэг хямралтай. Идэр залуус амгалантай, нялхаст дунд зэрэг, хөгшид биеэ энхрийлүүштэй.
-ЦАГААН САРЫН ШИНИЙН НЭГЭНД ЗҮГ МӨРӨӨ ГАРГАХ ХИЙГЭЭД ЖИЛИЙН ЦЭЭРИЙГ АРИЛГАХ ЗАСАЛ ХАРИУЛГА-


Эх сурвалж: Гандантэгчэнлин хийд