Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын начин Ө.Батзул агсны гэр бүлийг Монгол бөхийн өргөөнд урьж, хүүд нь бэлэг гардуулж хүндэтгэл үзүүллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын начин Ө.Батзул агсны гэр бүлийг Монгол бөхийн өргөөнд урьж, хүүд нь бэлэг гардуулж хүндэтгэл үзүүллээ

“Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн Сар шинийн баярт зориулсан барилдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол бөхийн өргөөнд Улсын начин Ө.Батзул агсны гэр бүлийг урьж, хүүд нь бэлэг гардуулан хүндэтгэл үзүүллээ.

Улсын начин Ө.Батзул 2024 оны долоодугаар сарын 30-ны өдөр зуурдаар таалал төгсөж, Монголын бөхийн ертөнцөд нөхөж баршгүй хүнд гарз тохиосон юм. Тэрбээр 1994 онд Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрж, бага наснаасаа үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн. Ө.Батзул 2016 онд “Аймгийн харцага”, 2020 онд “Аймгийн арслан”, 2022 онд “Монгол Улсын начин” цол хүртсэн билээ. Мөн чөлөөт бөхөөр хичээллэж, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой мөнгөн медаль хүртэж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт тавдугаар байр эзэлсэн амжилттай. Түүнчлэн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа түрүүлж, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан, олон улсын хэмжээний мастер цолтой, уран хурц барилдаантай бөх байсан юм.