"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн Сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдааны нэг, хоёрын даваа өнөөдөр /2026.02.16/ Монгол бөхийн өргөөнд боллоо.
Уг барилдаанд дархан аварга А.Сүхбат тэргүүтэй улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөх зодоглосон. Хоёрын давааны дараах байдлаар дархан аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай, улсын арслан Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, Э.Батмагнай тэргүүтэй улсын цолтой 35 бөх үлдсэн бол аймаг, цэргийн цолтой 27 бөх, сумын цолтой хоёр бөх, нийт 64 бөх маргааш гурвын даваанд зодоглох аж.
Өнөөдөр нэгийн даваанд Дархан аварга А.Сүхбат, Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын гарди Ө.Бат-Орших, Улсын заан Б.Бат-Өлзий, Д.Баасандорж тэргүүтэй бөхчүүд нэгийн даваанд өвдөг шороодсон бол хоёрын даваанд улсын арслан Ц.Содномдорж, энэхүү барилдааны түрүү бөхийн тааварт нэрлэгдээд байсан Б.Орхонбаяр нар өвдөг шороодлоо.Маргааш 12.30 цагаас гурвын давааны ам авч "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн Сар шинийн баярт зориулсан барилдааны шилдэг 64 бөх өрсөлдөнө.