БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын UNMISS энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй 50 орчим орны 300 гаруй алба хаагч тэмцээнд оролцжээ. Цэргүүдийн хурд хүч, авхаалж самбааг сорьдог тус тэмцээнд дөрвөн төрлийн гуравт нь монгол цэргүүд тэргүүлсэн байна.
Тодруулбал, -40 насны ангиллын эрэгтэй цэргийн алба хаагчдын төрөлд I мотобуудлагын ротын буудагч дэд ахлагч М.Сауыржан, эмэгтэй цэргийн алба хаагчдын төрөлд Хангалт үйлчилгээний ротын хувцас, соёл гэгээрлийн нярав дэд ахлагч О.Уранбайгаль, +40 насны ангиллын эмэгтэй төрөлд Цэргийн цагдаагийн тасгийн цэргийн цагдаа ахлах ахлагч Б.Болормаа нар тэргүүн байрт шалгарчээ.