Улсын заан Б.Бат-Өлзий сумын заан Д.Мөнхтулгад нэгийн даваанд өвдөг шороодлоо

Улсын заан Б.Бат-Өлзий сумын заан Д.Мөнхтулгад нэгийн даваанд өвдөг шороодлоо

"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн Сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдааны нэгийн даваанд Монгол Улсын заан Б.Бат-Өлзий сумын заан Дармаабазарын Мөнхтулгатай таарсан. 

Ингээд Улсын заан Б.Бат-Өлзий түүний урдуураа татахад нь сумын заан Д.Мөнхтулга баруун этээд давлаа. Ингэснээр сар шинийн баярт зориулсан хүчит 265 бөхийн барилдаанд дээгүүр барилдана гэсэн таамагт байсан Улсын заан Б.Бат-Өлзий энэ жилийн цагаан сарын барилдаанаа өндөрлүүлж байна.