Увс аймгийн Засаг даргаар Э.Насанбатыг сонголоо

Увс аймгийн Засаг даргаар Э.Насанбатыг сонголоо

Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.02.12/ болж, аймгийн Засаг даргаараа Э.Насанбатыг сонгосон байна. 

Тодруулбал, Эвэлсүрэнгийн Насанбатыг ИТХ-ын төлөөлөгчдийн 53.13 хувийн саналаар Увс аймгийн Засаг даргад дэмжсэн байна. Э.Насанбат нь 1972 оны тавдугаар сарын 12-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн. Эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг байна.

Э.Насанбат нь:

  • 1980-1990 онд Улаангом сумын 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн 10-р ангийг төгсөж бүрэн дунд боловсрол,
  • 1999 -2002 онд Хөдөлмөрийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэж, дээд боловсрол,
  • 2007-2009 онд Технологийн сургуулийг автозамын барилгын инженерийн бакалаврын зэрэг эзэмшиж,
  • 2010-201 онд ХУИС-д эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй хамгаалжээ.

Харин тэрбээр 1992-1998 онд Увс аймгйин “Дэглий цагаан” ХХК-ны ерөнхий ня-бо, 1998-2003 онд Увс аймгийн Татварын хэлтэст эдийн засагч, 2003-2008 онд Увс аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн мэргэжилтэн, 2008-2016 онд Увс аймгийн “Мөнхжин өргөө”ХХК-ны захирал, 2016-2020 онд Увс аймгийн ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байсан. Э.Насанбат нь 2012-2016, 2016-2020 онуудад Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2 удаа сонгогдсон байна. 2003 оноос одоо хүртэл Увс аймгийн МАН-ын хорооны гишүүн, 2014 оноос Увс аймгийн намын хорооны дэд дарга, 2012-2016 онд аймгийн ИТХ-ын байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлын хорооны дарга зэрэг сонгуульт ажил эрхэлж байсан байна.