СЕХ-ноос дараах 6 намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд мэдээлэл хүргүүлэхээр болжээ

СЕХ-ноос дараах 6 намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд мэдээлэл хүргүүлэхээр болжээ

Улс төрийн намууд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа оны хоёрдугаар сарын 10-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэхээр хуультай. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 улс төрийн намаас 29 нь 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа хуулийн хугацаанд ирүүлжээ.

Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2 дахь хэсэгт зааснаар хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлээгүй бол Улсын дээд шүүх сонгуулийн төв байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн намыг идэвхгүйд тооцох тухай шийдвэрийг гаргахаар хуульчилсан. 2024 оны санхүүгийн тайлангаа Монголын либерал нам,  Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам, Монгол шинэчлэлт нам, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн нам, Монгол консерватив нам, Монголын хүний төлөө нам, нийт 9 нам ирүүлээгүй.

2025 оны санхүүгийн тайлангаа Эх орончдын нэгдсэн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Монголын либерал нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Монгол шинэчлэлт нам, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн нам, нийт 8 нам ирүүлээгүй байна. Тодруулбал, Монголын либерал нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Монгол шинэчлэлт нам, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн нам 2024, 2025 оны санхүүгийн тайлангаа ирүүлээгүй байна. Иймд Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т заасан намыг идэвхгүйд тооцуулах талаарх мэдээллийг Хорооны хуралдаанд танилцуулж, Улсын дээд шүүхэд хүргүүлнэ.