Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) 8 дугаар баг “Баян нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 10 км/ 11.26-ны өдрийн 11:00 цагийн орчимд “Тоёота ландкруйзер прадо” загварын суудлын автомашин “Баян” нуурт живсэн.
Автомашиныг татан гаргуулах тухай иргэний хүсэлтийг 12.03-ны өдрийн 15:00 цагт онцгой байдлын газар хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг иргэний "Тоёота ландкруйзер прадо" загварын суудлын автомашиныг татан гаргах ажиллагааг өчигдөр буюу 12.09-ний өдрийн 09:00 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 16:00 цагт “Баян” нуурын хойд эргээс 85 метр зайнаас, 5 метрийн гүнээс гаргаж, эзэнд нь хүлээлгэн өгчээ.