Говь-Алтай аймгийн Цээл сумын баяр наадам долдугаар сарын 9-нд болж, тус наадамд барилдаж байсан сумын харцага Р.Амгаланбаатар учраа бөх болох сумын заан Б.Лхагва-Очирын толгойн тус газарт хүчтэй цохиж, тэрбээр газарт унаж буй дүрс бичлэг цахим орчинд тархсан.
Иймд сумын харцага Р.Амгаланбаатарын уг үйлдэлтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа тухай мэдээлсэн. Улмаар хуулийн байгууллагын шалгалтын явцад Б.Лхагва-Очирын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж эхэлсэн байдаг. Харин МҮБХ-ны Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөл хуралдаж барилдах эрхийг нь 2.8 жилээр хассан байна.

