Сагсан бөмбөгийн дээд лигийн хамгийн хямд тасалбар 25 мянга байдаг бол "NBA"-ийн зарим багийн тасалбар 15 мянга орчим төгрөгөөс эхэлж байна

Сагсан бөмбөгийн дээд лигийн хамгийн хямд тасалбар 25 мянга байдаг бол "NBA"-ийн зарим багийн тасалбар 15 мянга орчим төгрөгөөс эхэлж байна

Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн шинэ улирал эхэлж, багууд өрсөлдөөн улам бүр ширүүсэж байна. Энэ жилийн хувьд талбай дээр гарч тоглох импорт тоглогчдын тоо нэмэгдсэн, ямар нэгэн минутын хязгаарлалтгүй болсон гээд өнгөрсөн жилүүдээс онцлогтой  болж эхэлсэн ч нэгэн өмнө нь харагдаж байгаагүй зүйл дээд лигийн ордонд болоод байгаа нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна.

-МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ДЭЭД ЛИГИЙН ТАСАЛБАР ӨРСӨЛДӨӨН ШҮРҮҮН, СУЛ БАЙХААС ҮЛ ХАМААРЧ ҮНЭ АДИЛ БАЙДАГ-

Тодруулбал, Спортын төв ордон, UG Arena гээд орднуудад ямар ч цаг үед сагсан бөмбөгийн тоглолт болоход үзэгчид дүүрдэггүй юм аа гэхэд ядаж л тал суудал дээр нь хүн сууж байгаа харагддаг байсан. Гэтэл энэ жилийн бүх тоглолтууд үзэгчгүй гэхэд хэлсдэхгүй, гал гарсан халуун уур амьсгалгүй болж байна.

Ямар ч спортын тэмцээнийг үзэгчгүйгээр төсөөлөхийн аргагүй. Зөвхөн багаа дэмжих гэж ирсэн хүмүүсийн сэтгэл хөдлөл, орилоон, нүргээн гээд зүйлүүд дээр нэмээд гал гарсан тоглолт үзүүлж байж давс, хужирна таардаг. Зарим сагс сонирхогчдын хувьд өвөл, хавраас тоглолтууд чанаржаад, өрсөлдөөн ширүүн болоод эхлэхээр үзэгчдийн тоо нэмэгдэнэ гэж байгаа ч одоогийн нөхцөлд лигийн хоёр шилдэг баг тоглож байхад ч ордон дүүрэхээ больж.

Тэгвэл АНУ-ын НБА-д шинэ улирлын намар багуудын өрсөлдөөн сул байдаг. Харин яг энэ үед багууд тоглолтын тасалбараа хямдруулж, ахлах ангийн сурагч, оюутнуудын хөнгөлттэй үзүүлж спортын үзэгчдийн нүргээнтэй халуун уур амьсгалаа барьж үлддэг.

Жишээлбэл, НБА-ийн “Memphis Grizzlies” багийн аравдугаар сарын 31-нд болох тоглолтын хамгийн тасалбар 10 доллар буюу 36 мянган төгрөг орчим болж байна.

Урьдчилан захиалга буюу хавар болох зарим тоглолтууд үүнээс ч хямдхан байх тохиолдлууд олон. Багууд энэ мэт ордныг дүүрэн байлгахын тулд нэлээдгүй ач холбогдол өгдөг.

Гэтэл манай дээд лигийн бүх тоглолтын тасалбарын үнэ адилхан байдагт гол асуудал байж магадгүй юм. Лигийн шилдэг багуудын өрсөлдөөнийг үзэгчид хэдэн ч төгрөг хамаагүй төлөөд үздэг бол сул багуудын тоглолтуудын үзэх хүн ховор. Гэвч энэ хоёр тоглолтын энэ яг адилхан 25-100 мянган төгрөгийн хооронд байна.

-ҮЗЭГЧДИЙН ХҮРТЭЭМЖ ЧУХАЛ АСУУДАЛ БОЛЖ БАЙНА-

Дэлхийн өнцөг булан бүрт байх “НБА-ын ямар ч хамаагүй нэг тоглолтыг үзэх юмсан” гэсэн бодолтой мянган дэмжигчтэй лигийн хамгийн тасалбар 36 мянга орчим, харин манай лигийн хамгийн хямд тасалбар 25 мянган төгрөг.

НБА болон Монголын лигийн санхүүгийн чадавх, ивээн тэтгэгчдийн орлого, телевизийн эрхийн борлуулалт, ордны багтаамж зэрэг нь харилцан адилгүй. Тиймээс хоёр лигийн тасалбарын үнийг шууд адилтгах боломжгүй ч үзэгчдэд хүртээмжтэй байх асуудал Монголын лигийн хувьд чухал хэвээр байна. Тасалбарын үнийг бууруулах боломжгүй гэж байгаа бол оюутан, сурагчдад зориулсан хөнгөлөлт, гэр бүлийн багц тасалбар, урьдчилан захиалах үеийн хямдрал, улирлын эрх зэрэг хувилбарыг турших хэрэгтэй.  Лигийн үнэ цэнэ зөвхөн талбай дээрх өрсөлдөөнөөр хэмжигдэхгүй. Ордон дүүрэн үзэгч, хөгжөөн дэмжигчдийн уур амьсгал ч спортын хөгжилд чухал нөлөөтэй юм.




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө