Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан.
Тодруулбал, прокуророос Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байсан юм. Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болохоор товлогдоод байсан ч шүүх хурал өмгөөлөгчийн хүсэлтээр тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Шүүхээс Н.Баяртсайханд өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж буйгаа шүүх хурлын төгсөлд мэдэгдэв.