“Гоёл-2026” наадмын топ моделиор загвар өмсөгч Б.Батцэцэг тодорлоо

“Гоёл-2026” наадмын топ моделиор загвар өмсөгч Б.Батцэцэг тодорлоо

Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд 2914 онд эх орноо төлөөлөн оролцож байсан, загвар өмсөгч Б.Батцэцэг 11 жилийн дараа “Гоёл 2026” наадмын топ модель боллоо. Монголын хувцас загварын ертөнцийн хамгийн том наадам “Гоёл”-ыг Монголын дизайнеруудын холбоо 38 дахь жилдээ зохион байгуулав. 12-р сарын 5-нд эхэлж, 8-нд гала тоглолтоор өндөрлөсөн эл наадмын шилдэг дизайнераар Ундармаа, шилдэг эрэгтэй моделиор Сүхбат шалгарав.