Б.Сансармаа: Жүдо бөхөөр гадагшаа тэмцээнд явах зардлаа хуримтлуулахын тулд “Олимпод хүрэх зам” нэртэй стүжингээ хийж, зарж эхэлсэн

Б.Сансармаа: Жүдо бөхөөр гадагшаа тэмцээнд явах зардлаа хуримтлуулахын тулд “Олимпод хүрэх зам” нэртэй стүжингээ хийж, зарж эхэлсэн

Ирээдүйд олимп, дэлхийн аварга болох мөрдөөлөлтэй, энэ мөрдөөлөө биелүүлэхийн тулд одооноос шамдан, хичээж байгаа 14 настай Г.Сансармаа охинтой бид энэ удаа ярилцлаа. Түүний хувьд гадаад, дотоодын тэмцээн уралдаанд явах зардлаа бүрдүүлэхийн тулд стүжин хийж зарж буй хөдөлмөрч, хичээнгүй охин юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО:

Г.Сансармаа охин 2024 оны нэгдүгээр сараас эхлэн жүдо бөхөөр хичээллэж эхэлжээ. Үүнд нь ах нь ихээхэн нөлөөлсөн гэнэ. Учир нь түүний ах нь Үндэсний бөхөөр хичээллэдэг байсан бөгөөд ахыгаа хараад барилддаг хүн болохыг туйлаас хүсэж иржээ. Одоо тэрбээ гавьяат дасгалжуулагч Б.Шийрэв багшийн удирдлага дор хичээнгүйлэн бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Тэрбээр хоёр жилийн дотор зүгээр байсангүй, олон тэмцээн уралдаанд орж, алт, мөнгө, хүрэл медаль хүртээд амжжээ. Ийнхүү ирэх жилээс эхлэн жүдо бөхийн өсвөрийн ахлах насанд барилдаж эхлэх тул гадаад, дотоодын олон тэмцээнд уралдаанд явах боломжтой болох аж. Гэхдээ түүнд тулгамдаад байгаа хамгийн том асуудал бол санхүүгийн асуудал.

Ах, бэр эгч, дүүгийн хамт амьдардаг Г.Сансармаа охин ахдаа хэт их ачаа үрүүлэхгүйгээр өөрөө өөрийгөө болгоод явах хүсэлтэй ч санхүүгийн асуудал ихээхэн үүсдэг тул тэмцээн уралдаандаа зориулж өөрөө мөнгө олохоор шийдсэн байна.

Ингээд бодож олсон түүний санаа нь стүжин хийж зарах. Стүжин нь хүний биед тустай амин дэмүүдээр баялаг байдаг тул анх хийж зарах санаа төрж байсан гэнэ. Ийнхүү хүмүүс ч ам сайтаа байгаа тул энэ жижиг бизнестэй нэр өгсөн нь “Олимод хүрэх зам”. Нээрээ л түүний олимпод хүрэх замын эхлэл цэг нь энэ болж байгаа аж. Энэ талаарх түүний өөрийнхөө тухай цахим орчинд нийтэлсэн олон хүнд хүрч, үнэхээр итгэмээргүй санагдаж байгаагаа бид бүхэнд ярилцлагаараа хуваалцсан юм.

Г.Сансармаа охины дуртай тамирчин нь олимпын мөнгөн медальт, МУГТ О.Баасанхүү. Тэрбээр түүн шиг олимп, дэлхийн тавцанд нэрээ цуурайтуулж, өөрт нь итгэж үргэлж дэмжиж явдаг ах, эгч нарынхаа ачийг хариулж, магнайг нь тэнийлгэхийг хүсдэг аж. Үүний тулд өдөр бүр үнэхээр их хичээж байгаа тул түүний зарж буй стжүинг нь худалдан авч, бага ч гэсэн дэмжлэг болохыг ярианыхаа төгсгөлд дурдсан юм.

Түүний мөрөөдөлд, зорилгод ихээхэн түлхэц болж, өөрт байгаа бүхнээ дүүгийнхээ төлөө зориулж буй мундаг ах бол Г.Сансармаа охины ах Г.Ганхүү. Эхээс хоёулхнаа тэд нэгнээ түшиж, тулж, ах нь дүүгээ, дүү нь ахыгаа дэмжсээр өнөөдрийг хүрчээ. “Аав, ээж хоёроосоо хойш  дүүгээ л хүний дайтай хүн болгож өсгөхийг зорьсоор өнөөдрийг хүрсэн” гэж ярих түүний хамгийн том мөрөөдөл нь дүүгээ олимп, дэлхийн тэмцээний медалийн тавцанд зогсож буйг нь харах. Тийм ч учраас дүүгээ маш сайн дэмжиж, урамшуулж, стүжин зарж буй бизнесийг нь хүртэл дэмжиж, хүргэлтийг нь хийж өгдөг аж.

Г.Сансармаа охины зардаг стүжин хөмөлтэй, тахианы цээж мах болон броклитой, энгийн гэсэн гурван төрлөөр гардаг. Стүжингээ зараад удаагүй байгаа ч хүмүүс маш их авч байгаа аж. Түүний хувьд өглөө 08:00 цагт хичээлдээ сууж, өдөр 14:00 цагт бэлтгэлдээ суугаад шөнийн 23:00 цаг хүртэл стүжингээ хийдэг гэнэ. Түүний мөрөөдөлд хүрэх замыг гэрэлтүүлэхэд бага ч гэсэн тус хүргэхийг хүсвэл та “Олимпод хүрэх зам” цахим хуудсаар нь зочлоорой.