Одоогоос гурван жилийн өмнө /2022.11.14/ Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны ерөнхий шүүгчээр Б.Зориг сонгогдож байсан билээ.
Тэгвэл түүнийг дахин улираан сонгосон байна. Тодруулбал, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4, 36 дугаар зүйлийн 36.8-д заасны дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг сонгох шүүгчдийн зөвлөгөөн өнөөдөр буюу 2025 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр болжээ. Тус шүүгчдийн зөвлөгөөнөөр олонхын саналаар Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Баасанжавын Зоригийг шүүгчдийн олонхын саналаар улиран сонгогдсон байна.