Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Тусгаар тогтнолын баяр ажлын өдөр таарч, хоёр өдөр бүх нийтээр амрахаар байна

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Тусгаар тогтнолын баяр ажлын өдөр таарч, хоёр өдөр бүх нийтээр амрахаар байна

Хуулийн дагуу бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх хоёр өдөр энэ сард тохиож байна.

Тодруулбал, жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр хуульчилсан байдаг. Тэгвэл энэ жилийн тухайд, арваннэгдүгээр сарын 21-ний баасан гарагт тухайн тэмдэглэлт өдөр тохиож буй тул бүх нийтээр амрахаар болж байна. Мөн арваннэгдүгээр сарын 26-нд Бүгд найрамдах Монгол Улс тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 101 жилийн ой тохиож байна. Өөрөөр хэлбэл арваннэгдүгээр сарын 26-ны лхагва гарагт бүх нийтээр амрахаар болжээ.




Өнөөдөр гахай өдөр

11 цагийн өмнө